ЧАС УЛААН УРУУЛЫН БУДАГ

Цүнхнийхээ урд халаасыг уудлахад хуруунд юм наалдах шиг болохоор нь гаргаж ирээд харвал хуруунууд час улаан болчихож. Гайхасхийн халаасаа лавшруулан ухвал час улаан уруулын будгаа таглаагүй байх юм. Тослогтой, өнгө нь өвөрмөц болохоор хааяадаа нэг түрхчихэд тун дажгүй будаг шүү гэж бодогдохуйд жаахан харамсах сэтгэл төрж будагтай хуруугаа арчаад будгаа таглалаа. Яагаад таглалгүй бас ийм уртаар нь шууд цүнхэлдэг билээ. Хэрэв час улаан будаг маань тэр чигтээ хугараад, цүнхний халаасаар дүүрэн нялагдчихсан байсан бол би лав цүнхний халаасандаа бол харамсахгүй харин час улаан уруулын будагтаа л харамсах байсан. Азаар энэ удаад “час улаан уруулын будаг” маань жаахан л наалдаж, хэлбэрээ алдсныг эс тооцвол огт хугараагүй байна.
Заримдаа будгаа таглаагүй цүнхлэх үе байдаг л даа харин яг будах гэж байгаа юм шиг будгаа эргүүлж, уртаар нь гаргаж ирчихээд эргүүлээд хийчихсэн тохиолдол байгаагүй санагдах юм.
Энэ удаад час улаан уруулын будаг цүнхний халаасыг час улаанаар, халаасан дахь жижигхэн толийг минь час улаанаар будчихаад одоо харин миний уруулыг час улаанаар будах гэж байна. Бас тун удалгүй түүний минь уруулыг будна гэж бодогдохуйд дотоод сэтгэлд минь баясал төрлөө.

                                                                         Улаанбаатар
2017.09.28

Comments