БУРХАН \БУДДА\ ХААНА БАЙНА ВЭ?



Нэг залуу ээжтэйгээ хамт амьдардаг байжээ. Ээж нь тасралтгүй хичээн ажиллаж, залуу ажил хийдэггүй байв. Тэрээр ажил хийх нь цаг үрж байгаа хэрэг гэж бодно. Залуу бурханд \буддад\ их итгэнэ, их хол байх хөгшин лам бурхныг \буддаг\ судласан тухай сонсоод лам дээр очиж бурханд \буддад\ суралцахыг хүсжээ. Залуу маш урт зам туулж, арай гэж хөгшин ламыг олж очив. Залуу “Бурхан \будда\ хаана байгааг надад хэлж өгнө үү?” гэж асуухад лам “Шөнө чиний хөлийн чимээгээр хаалга онгойлгож өгөх хүн бол чиний бурхан \будда\” гэж хэлэв. 
Тиймээс залуу хөлийн чимээгээр нь хаалга онгойлгож өгөх бурханг \буддаг\ хайсаар л байлаа. Цөөнгүй жил хайсан ч нэг хүн ч түүний хөлийн чимээгээр битгий хэл зарим нь тогшоод ч хаалгаа тайлж өгсөнгүй. Тэрээр итгэл алдарч, сэтгэлээр унах үедээ гэрээ санаж гэртээ, ээждээ очихоор шийдэв.
Эцэст нь залуу нэгэн гүн шөнөөр гэртээ ирлээ. Тогших төдийд хаалга онгойж, ээж нь тэврээд “Миний хүү, хүрээд ирлээ. Ээж нь ямар их санасан гээч” гэв. Өвлийн гүн хүйтэн шөнө ээж нь хөл нүцгэн зогсож байлаа. Залуу толгой нь цайсан ээжийгээ тэврээд уйллаа. Тэрээр яг энэ үед өөрийнхөө хайж байсан жинхэнэ бурхнаа \буддагаа\ олсноо мэдлээ.
\Олон зүйлийг даван туулсны дараа, хүний үзэл бодол өөрчлөгдөнө. Өмнө чухал гэж бодож байсан зүйл чухал биш болж, өмнө үл ойшоож байсан зүйл магадгүй хамгийн үнэтэй зүйл болно. \
 Хятад хэлнээс орчуулав.

Comments