ААВ БИД ХОЁРЫН "ЗӨРЧИЛ"

             Би таван настай, аав 29 настай.
 Нэг өдөр би уйлсаар гэртээ буцаж ирлээ, нулимсаа арчингаа аавд хандан: “Би нэрээ солихыг хүсч байна, миний нэр муухай сонсогддог, ангид бас надтай адилхан нэртэй хүүхэд байгаа, би нэрэндээ дургүй!”

“Чиний өвөө өгсөн нэр, яаж өөрчилж болох билээ?” болохгүй!” Аавын хандлага маш шийдэмгий харагдана. Тиймээс ч би чанга уйлж эхэллээ, гэсэн ч тэрээр надад анхаарал тавихгүй байв. Би дотроо: Аав зөвшөөрөхгүй бол, хоол идэхгүй. Түүнийг зөвшөөртөл идэхгүй. Яг санаснаар болж гурав дахь өдөр нь аав нэрээ өөрчлөхийг зөвшөөрсөн юм. Би яллаа, маш их баярлав.

Би арван зургаан настай, аав дөчин настай.
Нэг өдөр оройн хоол идэж байх зуур, би аавд хандан: “Би ахлах сургуульд  биш мэргэжлийн сургуульд сурмаар байна. ” Гэнэт “пас хийн” хүчтэй чимээ гарч, би цочихдоо толгойгоо сэгсэрлээ. Би “томоохон зөрчил” эхлэлээ гэж бодсноор маш том зөрчил эхлэх нь тэр. “Хэн чамайг мэргэжлийн сургуульд явахыг зөвшөөрсөн юм?! Чи эцэг эхээ гэж бодохгүй байна уу? Хэрвээ чи дахин ийм зүйл ярьвал, би чамайг цохино! Бас чи!” Тэрээр бага сургуулийн зуравдугаар ангийн дүү лүү гараараа зааж “эгч чинь сурахгүй бол, ахлах сургуулийн шалгалт хэцүү, гэнэт сурч чадахгүй болно.”хэмээв.
“Надад ямар хамаа байна аа...”гэж дүү сэтгэл ханамжгүй сул дуугаар хариулав. Энэ зөрчилдөөнд би ялагдлаа.

Би арван есөн настай, аав дөчин гурван настай.
Эцэст нь элсэлтийн шалгалтын зуравдугаар сартай золголоо. Би шалгалтын танхимаас гарч ирэхдээ маш том амьсгаа авав. Нэг Их Сургуульд орохоор сонгов. Яагаад гэвэл энэ асуудал, аав бид хоёрыг хэдэн өдөр маргалдуулсан юм. Би гадаадад сургуульд  сурвал, аавын хяналтаас холдоно гэж бодов. Аав харин намайг энэдээ сургуульд сургахыг хүсч байв. Шалтгаан нь эмэгтэй хүүхэд гэрийнхээ ойр байсан нь дээр гэнээ. Би энэ удаад аавын үгийг сонсох хэрэггүй. Би бол насанд хүрсэн, өөрийнхөө асуудлыг өөрөө шийдэж чадна хэмээн бодов. Тэр өдрүүдэд аав бид хоёр таарвал л маргалдаж байв. Эцэст нь ээж тэсэхээ байж: “Та нар дахиж ийм байх юм бол, гадаа гудманд гарч хэрэлдээрэй.” гэв. Бид маш хурдан амаа хамхилаа. Сургуульд бүртгүүлэхээр явсан тэр өдөр аав надтай хамт сургууль явлаа. Сургуульд ороод, аав  манай багштай буланд очоод ярилцаж байхыг би олж харав. Сүүлд багш надад энэ бүртгүүлсэн сургууль аюулгүй гэж хэлэв. Энэ удаад дахин би ялагдав.
Би хорин гурван настай байх тэр жил найз залуугаасаа салсан юм. Тэр өдөр би идэж, уухгүй, хэнтэй ч харьцсангүй. Гэрт дахин аав бид хоёрын хэрэлдэн зөрчилдөх дуу сонсогдсонгүй. Энэ жил аав дөчин долоон настай. Нэг шөнө, би өрөөнд хүн орж ирэхийг мэдлээ. Тэрээр аав байв. Аав орны хажууд суугаад: “Охин минь, би чиний сэтгэл хэцүү байгааг мэдэж байна. Чамайг юу ч идэж, уухгүй байгааг хараад надад маш хэцүү байна. Багаас чинь том болох хүртэл, би чамайг өөртөө итгэлтэй хүчирхэг эмэгтэй болгож өсгөж хүмүүжүүлэхийг хүссэн. Хүний амьдрал үргэлжид сайн сайхан байх боломжгүй. Чи ээж аав хоёр чинь чиний төлөө санаа зовж байгааг мэдэж байна уу? Өмнөх бүх зүйлийг мартаж, бүхнийг шинээр эхлэ. Хамтдаа байхад аз жаргалтай, чамд тохиромжтой хүн чамайг хүлээж байгаа нь лавтай.” Энэ бол анх удаа ааваас сонссон халуун дулаан үг бүхий дуу хоолой байсан юм, энэ дуу хоолой нэлээд хөгширсөн байлаа. Ярьж дуусаад, аав гарлаа. Би түүнийг нулимсаа арчиж байхыг мэдэрсэн юм. Энэ шөнө, би зүрхээ эмтэртэл уйлсан. Хоёрдох өдрийн өглөөнөөс би хоол идэж эхлэлээ, урьдын адил зориудаар ээжийн хоолыг голоход, аав намайг зэмлэсэнгүй. Би түүний нүдийг нууцаар харахад, түүний нүүрэнд инээмсэглэл тодорсон байлаа.
Багаас өнөөдрийг хүртэл, аав бид хоёрын хоорондох зөрчил зогсоогүй. Одоо би гадаадад ажиллаж байгаа ч аав бид хоёрын зөрчил арга нь өөрчлөгдсөн боловч урьдын адил үргэлжилсээр. Бид нүүр нүүрээ харж биш, интернетээр зөрчилдөнө. Би аавтай аавтай маргах дуртай ч сүүлд нь уучлалт гуйдаг; заримдаа шөнө аав луу захидал бичихдээ дээр нь дараах таван үгийг бичдэг юм.“Хөгшин аав, би таньд хайртай”


Хятад хэлнээс орчуулсан Ч.Нямсүрэн

Comments