ХҮНИЙ ХАМГИЙН ТОМ ХҮНДЛЭЛ

Нэг гуйлгачин айлын өмнө мөнгө гуйхаар ирлээ, энэ ядуу хүн ганц гартай.

Гэрийн эзэгтэй хаалганы өмнөх тоосго луу заан түүнд хандан: “Чи надад энэ хэсэг тоосгыг өрөөний хойно аваачихад туслана уу? би чамд 20 юань өгье.” хэмээв. Тэр хүн ууртайгаар: “Би ганцхан гартай, хэрхэн үүнийг хийж чадах билээ?” хэмээн хэлэхэд гэрийн эзэгтэй нэг гараараа хоёр ширхэг тоосго бариад: “Чи хар, ганц гараар ч гэсэн болж байна. Би чадаж байхад, чи яагаад чаддаггүй билээ?” гэж  асуулаа.



Тэрээр маш их гайхаж, итгэлгүйгээр ганц гараараа тоосгыг зөөж эхэллээ. Тэрээр эхний удаад ганц гараараа тоосгыг зөөж чадаж байлаа, бүгдийг 2 цаг гаруй хугацаанд зөөв. Эцэст нь эзэгтэйн заасан бүх тоосгыг өрөөний хойно зөөж чадлаа. Эзэгтэй түүнд 20 юань өгөөд зогсохгүй цагаан гар нүүрний алчуур авчирч түүний нүүрэндэх хөлсийг өөрийн гараар арчиж, инээмсэглэн: “Чи үнэхээр гайхалтай!” хэмээн хэллээ. Тэр хүн баяртайгаар “Таньд баярлалаа!” гэж хэлэв.

Эзэгтэй: “Надад баярлах хэрэггүй, чиний хөлс энэ багахан мөнгө болоод хүндлэл болон чамд ирж байна.” хэмээжээ.

Гуйлгачин: “Эзэгтэй, та энэ алчуураа ажил хийсний дурсгал болгон надад өгч болох уу?” гэж асуув.

Хэдэн өдөр өнгөрч, бас нэг гуйлгачин өнөөх айлаас мөнгө гуйн ирлээ. Тэрээр эрүүл хүн байв. Эзэгтэй түүнийг өрөөний хойно дагуулан очиж, тоосгыг заан: “Хэрвээ чи надад энэхүү тоосгыг өрөөний өмнө аваачихад туславал би чамд 20 юань өгье” гэв. Тэр хүн: “Хэрвээ би ийм ядрахаар ажил хийх байсан бол, гуйлга гуйх байсан уу?” хэмээн хэлээд ууртайгаар явлаа.

Хүмүүс эзэгтэйг ойлгохгүй: “Өнгөрсөн удаад та энэ тоосгуудыг өрөөний хойно зөөлгөж байсан, энэ удаад дахин хойноос өмнө зөөлгөхийг хүсч байна. Та эдгээр тоосгуудыг яг хаана байлгахыг хүсч байна вэ?”

Эзэгтэй: “Тоосгыг өрөөний хойно болон өмнө тавих миний хувьд бүгд адилхан. Гэвч зөөх, зөөхгүй байх нь гуйлгачны хувьд өөр. Ажил хийсээр хоол идэх нь хүнд үргэлж хүндлэл авчирсаар ирсэн.” хэмээв.

Олон жилийн дараа, харахаас мөнгөтэй байрын хүн тэр айлд ирлээ, тэрээр нэг гартай. Тэрээр эзэгтэйд хандан: “Тэр өдрөөс эхлэн, ‘Би чадаж байна, чи яагаад чаддаггүй билээ?’ гэж таны хэлснийг үргэлж санадаг. Нэгэн гуйлгачныг босс болгож чадсан таньд баярлалаа” хэмээн хэлэв.  

            Эзэгтэй инээмсэглэн: “Чи битгий надад баярла. Энэ бол чиний хүчин чармайлтын үр дүн.” гэв.

        “Эзэгтэй баярлалаа, таньд баярласнаа илэрхийлж би таньд шинэ байшин барьж өгөхөөр шийдсэн.”

            Эзэгтэй: “Чамд баярлалаа! Надад хэрэггүй, чи бусад гаргүй хүмүүст тусла.” гэж хэллээ.

Хятад хэлнээс орчуулсан Ч.Нямсүрэн

Comments