Оюутан, сурагчдад зориулсан “МИНИЙ ХӨТӨЧ” ном


Би ээжийн дүүгийнд сууж байтал нутгийн ах орж ирлээ. Цагаан сар хуучраагүй байсан болохоор хүмүүс золгоод л харин би намайг танихгүй юм чинь гээд суугаад л байлаа. Ах ингэж хэллээ. – Хүн ер нь ёсоо мэддэг байх хэрэгтэй гэж байснаа намайг харснаа – Чи нөгөө ном гаргасан охин байна ш дээ. Би хараад байсан чинь нэг л таньдаг хүн гэж ирээд ярьж өглөө. Би маш их санаа зовж ахтай очиж золголоо. Би номныхоо танилцуулгыг сургууль дээрээ хийхэд зарим сурагчид миний номыг авсан бөгөөд ахын хүүхэд нь бас номыг нь авсан байжээ. Ах нутгийн хүүхэд гэдгээр нь намайг маш их дотно хүлээн авчээ.

Энэ мэтчилэн номоо гаргаснаас хойшхи хугацаанд цөөнгүй хүмүүс намайг номоор минь таньж байгаад туйлаас баяртай байна. Залуу хүнийхээ хувьд цаашид илүү ихийг хийх итгэлийг энэ байдлаас л хамгийн их мэдэрдэг юм. Хоёр жилийн туршид бодож явсан ажил маань биелэлээ олж, хамгаас хайртай ээждээ бэлэг барьсандаа би туйлаас баяртай байгаа. Биднийг өсгөхийн тулд өөрийгөө умартан зүтгэсэн тэр л Монгол ээжийг жаахан ч гэсэн баярлуулсан маань цаашлаад миний бичсэн ном мэргэжлээ сонгох гэж буй, их сургуулийн учраа мэдэхгүй яваа дүү нарт минь жаахан ч гэсэн хөтөч болж, тэдэнд туслах юм бол ном бичсэний маань утга учир орших юм.
 https://www.youtube.com/watch?v=IYJYEsmV9ZE&feature=youtu.be&a энэхүү холбоосоор орж номын нээлтийн талаарх бичлэгийг үзнэ үү?

Comments

  1. номыг нь уншихын тулд хаанаас олох вэ.

    ReplyDelete
    Replies
    1. Номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа.

      Delete
  2. This comment has been removed by the author.

    ReplyDelete

Post a Comment