ХОРВОО ДЭЛХИЙ УУЖИМ ХИЙХ АЖИЛ ИХ БАЙНА.

 
Амьдралд маань томоохон өөрчлөлт гарсантай зэрэгцэн “Би Дэү”-гийн ерөнхий захирал Ким Ү Жүний “Хорвоо дэлхий уужим хийх ажил их байна” номыг уншиж дуусгав. Орчин солигдож, шинээр хэл үзэж эхлэн эх орондоо цөөнгүй жилийн дараа очих болсонтой холбогдон хэдий хүсч байсан ч ийм удаан хугацаагаар сурахад бэлэн биш ч юм шиг санагдаж байсан үедээ энэхүү номыг уншсандаа туйлаас баяртай байна. Би залуу байгаа учраас энэ насандаа л сурах ёстой, энэ насандаа л зүтгэх ёстой юм байна гэж урам зориг аван гэж эргэж харалгүй, ирээдүй өөд алхахаар шийдлээ.
Унших номныхоо тоонд зүй ёсоор оруулсан байсан энэхүү номыг уншиж байх явцдаа зай завсаргүй ажиллаж, хөдөлмөрлөхийн үр дүн нь зөвхөн өөрийнхөө төлөө биш, өв хөрөнгийн төлөө биш цаашлаад улс орны ирээдүй хойч, залуусын ирээдүйн сайн сайхны төлөө байх ёстой шүү гэсэн санааг хамгийн ихээр сайшаан дэмжлээ.


Ер нь ямар нэг зүйлийг золиосонд гаргаж байсан үндэстэн дэлхийд хүчирхэг болж байгааг дурдсныг санаад бид, манай улс юуг золиослон эх орноо хөгжүүлэх гэж байгаа билээ гэж бодлоо. Номыг уншснаар энэ мэт бодох зүйл их таарлаа. Залуучуудад бүх л зүйлд эзний ёсоор хандах ёстойг онцгойлон сургамжилсан Ким Ү Жүн гудамжны сонин борлуулагчаас хэрхэн дэлхийд үнэлэгдсэн нэрт бизнесмен болсон тухайгаа энэхүү номондоо өгүүлжээ.
“Өнөөдрийн амжилт өчигдөрхөн боломжгүй байсан”[1] нээрээ тийм шүү. Бидний хичээл зүтгэлийн үр дүнгээр боломжгүй зүйл боломжтой болдог. Энэ надад маш их урам зориг болж байна. Мөн номын 58-р талд “...Бид хохирч байж ургуулсан үр жимсийг та нар хураацгаах болно. Бидний та бүхэнд тэгсэнчлэн залуучууд та нар бас дараагийн үеийнхэндээ арвин ургац хураалгахын тулд “ялзран мөхөх” үе гэдгээ санацгаах хэрэгтэй” хэмээн өгүүлжээ. Угтаа энэ хүн шиг дэндүү их завгүй байж гадаад явах нислэгийн цагаа ашиглан тухайн очих гэж байгаа, хэлэлцээр хийх гэж байгаа орныхоо түүх соёлтой танилцахын тулд эрдэмтний яриа сонсдоггүй юмаа гэхэд залуучуудын ёс суртахуун, ажил амьдралд хандах хандлагыг тод томруун гаргасан, эх орноо хөгжингүй орон болгоход залуучууд, удирдлагын оролцоо ямар байхыг сануулсан сургамжит хэсгүүдийг тогтон уншихыг зөвлөж байна. 1989 онд БНСУ-ын залуусд зориулагдан бичигдсэн хэдий ч өнөөгийн манай залуус, нийгмийн үнэн нүүр царайтай дэндүү ойролцоо болохоор та ч гэсэн энэ номыг унших ёстой номынхоо жагсаалтад заавал оруулаарай. ХОРВОО ДЭЛХИЙ УУЖИМ ХИЙХ АЖИЛ ИХ БАЙНА залуусаа эх орныхоо ирээдүйн төлөө зүтгэл гарган суралцъя, хөдөлмөрлөе.


[1] Ким Ү Жин Хорвоо дэлхий уужим хийх ажил их байна 61-р тал

4 сэтгэгдэл:

purple lips
хэхэь би бас уншиж байгаа ш дээ. гэхдээ хараахан дуусаагүй л байнөө :)
Чулуундоржийн Нямсүрэн
Уншсан байхад илүүдэхгүй ном байгаа биз.
монголмаа (зочин)
хаанаас олж унших вэ? унших гэсэн юмаа. туслаач
Чулуундоржийн Нямсүрэн
Сайн байнауу? Хожуу хариу бичиж байгаад хүлцэл өчье. Интер номд худалдаалагдаж байгаа байхаа. Бас фейсбүүкийн НОМОНД ДУРЛАГСДЫН ФЕЙСБҮҮК ХОЛБОО гэдэг группт файлаар байж магадгүй.

Comments

  1. гоё ном. муис ийн номын сангаас авч канондаж аваад уншиж байлаа.

    ReplyDelete
    Replies
    1. тиймээ, ер нь Солонгос хүмүүсийн бичсэн номнууд их дажгүй шүү.

      Delete

Post a Comment