ЗОРИЛГО ӨӨД ЗОРИГТОЙ АЛХСАН ЖИШЭЭ

“Бид хичнээн жижиг улсад төрсөн ч магад тэр газраа үхэх байв ч бидний оюун бодол тийм байх ёсгүй. Бид сэтгэлдээ ертөнцийг багтаах учиртай.” гэж Шен Ши Ион “Би Солонгос хүн” номын 67-р талдаа бичжээ. Ухаалаг байгаа биз.

13 хан настайдаа өөрийнхөө мөрөөдлийн төлөө хэлийг нь ч мэдэхгүй харь орон луу ганцаараа явж, хүсэл мөрөөдлөө биелүүлэх их үйлсэд гарна. Тэр эхэндээ зөвхөн “Sorry, I can’t speak English” гэж хэлдэг байсан гэсэн. Ямартай л “Тэр үед л би хэлгүй, дүлий хүний хэцүүг сайн мэдрэв. Тэдний зовлон бол дүлий, хэлгүйд биш, харин жирийн хүмүүстэй харилцаж чадахгүй, зовлонгоо илэрхийлж чадахгүй ганцаардах юм. Хүний зовлонг ойлгох нь зөвхөн тэр хүний зөвхөн тэр хүний тухай мэдэх биш, харин өөрийн биеэр түүнтэй хамт амьдралд нь оролцох юм.” хэмээн өгүүлжээ.

Энэ номыг уншиж байхдаа дараах асуултуудыг тавилаа.
-          Боловсролыг эрхэмлэсэн гэр бүлийн халуун дотно уур амьсгал, хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн төлөө эцэг эх, ахын чин сэтгэл, урам хайрласан сэтгэлийн үг ямар хүчтэй байдгийг энэхүү номонд өгүүлжээ.
Хүүхдийнхээ хүсэл сонирхлыг нь ойлгож, тэдний ирээдүйг хамтдаа бүтээлцэх гэсэн эцэг эхийн хайр ямар хүчтэй байдгийг мэдрэв. Харин манай эцэг эхчүүдийн дунд хүүхдийнхээ хүсэл сонирхлыг ойлгодог ээж аав хэд байгаа бол...???
-          Эх орны минь гудмаар алхаж буй олон мянган залуусын дунд гадаадад боловсрол эзэмших их зорилго тээн яваа залуус олон бий. Гэхдээ энэхүү номын зохиогч шиг зориг гарган зүтгэж байгаад өөрийн хүсч байгаа орон луугаа сурахаар явж байгаа нь хэд бол гэх асуулт тавимаар. Яг үнэндээ би 13 настайдаа гадагшаа явах нь битгий хэл гэрийнхэнээсээ зүтгээд хотод сурна гэсэн зориг байгаагүй шүү.
ЗОРИГ бас ТУУШТАЙ АЛХАМ ЗОРИЛГОД ХӨДӨЛГӨГЧ ХҮЧ БАЙДАГ ЮМ ШҮҮ ГЭДГИЙГ “БИ СОЛОНГОС ХҮН” номноос өөртөө сануулга болгон авав. Бас зовж байж өөрийн хүссэндээ хүрэх ямар их аз жаргал байдгийг зохиогчийн сэтгэл хөдлөлөөс мэдрэв. Эцэст нь хэлэхэд гадагшаа явахаар зэхэж буй, эх орноосоо гарчих л юм бол бүх юм сайхан болчих юм шиг санагдаж байгаа залуус энэхүү номыг уншихад буруудахгүй санагдсан шүү.

Comments

  1. Hi. энэ номыг их хурдан уншиж дуусгасан юм байна. хэрэгтэй сургамж авмаар зүйл бичжээ. амжилт хүсье.

    ReplyDelete
    Replies
    1. баярлалаа,,,,чамд ч гэсэн амжилт хүсье.

      Delete

Post a Comment