“НОГООН НҮДЭН ЛАМ” миний нүдээр

2012-9-17
Монголд улс төрийн хилс хэргээр хэлмэгдэж байсан хохирогчид, тэдгээрийн ар гэр, үр хүүхдэд зориулав.
Цэдэвдамбын Оюунгэрэл, Жеффри Лестер Фолт 

Хэмээн НОГООН НҮДЭН ЛАМ зохиолын өмхөтгөлд өгүүлжээ. Түүхийн ороо бусгаа цаг үеийн үйл явдлыг өгүүлэх энэхүү зохиолд 1937 – 1939 онуудад лам нарыг хувьсгалын эсэргүү хэмээн баривчлан, хүчээр хийгээгүй хэргийг нь хүлээлгэж, ял шийтгэл оноож, малчдын малыг төрийн өмч хэмээн хурааж, сүм хийдүүдийг нураан, шашны эд зүйлсийг хайр найргүй сүйтгэж байсныг уран сайхны аргаар илэрхийлжээ .
Төрийн удирдлагын шийдвэр ард түмний амьдралыг хэрхэн өөрчилдөгийг энэхүү зохиол бүрэн утгаараа харуулна. Тайван тогтуун, аз жаргалтай амьдрал айж сандарсан, үл итгэсэн, өлсөж, шаналсан мөчөөр солигдоход хүн амьдрахын төлөө л тэмүүлж, амьдралын хатуу ширүүнийг даван туулах итгэл тээх аугаа тэвчээртэй байдгийг зохиолын дүрүүдэд тод тусгажээ.
Аливаа зүйлээс хараат байна гэдэг эрх чөлөөт амьдрал, түүний үнэ цэнийг  байнгад хүсэмжилж байдгийг Баасан болон бусад лам нарын улс төрийн хоригдол болж ял эдлэж байсан харанхуй он жилүүдээс харагдана. Хөгшин залуу, хэргэм зэрэг үл харгалзан хайрлах энэрэх, өрөвдөх сэтгэлгүйгээр тамлан алж байсан он жилүүдийн уй гашуут өдрүүд, амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэсэн иргэдийн хөдөлмөр, амьдралын хэв маяг, ардын Засгаас авч хэрэгжүүлж байсан бодлого шийдвэрүүд гээд дуулиант, бараан он жилүүд.
Зохиогч зохиолын үйл явдал болон дүрийг гайхамшигтай амилуулсан нь түүхийн үнэн мөн, тухайн цаг үеийн амьдралын хэв маяг, улс төрийн хүнд хэцүү цагийг нүдэнд харагдахуйцаар харуулж чаджээ. Тиймээс ч энэхүү зохиол  уншигчдын анхаарлын төвд байж, анхаарал татсаар байна.

засварлах
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2012-10-10 -
Бичсэн: man (зочин) IP: 202.72.243.229 Монгол
Naizda ene nomoo bvl ugchih
. Шууд холбоос . Засах . Устгах

2012-10-10 -
Бичсэн: Nyamsuren IP: 119.40.101.94 Монгол
Ene nom nadad baidaggui...FACEBOOK-n NOMOND DURLAGSDIIN GROUP-iin egchees awch unshsan yumaa хайртай гоё шүү
. Шууд холбоос . Засах . Устгах

2013-2-7 - Snuu
Бичсэн: Зочин IP: 202.55.191.35 Монгол
ene nomnii elektron helber bgayu
. Шууд холбоос . Засах . Устгах

2013-2-13 -
Бичсэн: Nyamsuren IP: 119.40.101.94 Монгол
баярлах Electron helber baidag esehg medehgui bnaaa тэврэлт

Comments