ЭХ ОРНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭРГЭН ТОЙРОНД

2012-1-30
Монголчуудын хамгийн их мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй хийгээд сүүлийн жилүүдэд хамгийн их анхаарал хандуулж буй салбар бол уул уурхай. Тиймдээ ч толгойтой болгон ярьж тодорхой дүгнэлтүүдийг хийж байна. Харин энэхүү үнэн худал нь мэдэгдэхгүй ам дамжсан ярианаас бий болсон төөрөгдлүүдээс салах,  Оюутолгой төслийн нөхцөл байдалтай танилцах боломж  Зориг сангийн “Байгаль орчны залуу манлайлал-2” хөтөлбөрийн Оюу толгойн ордод зочлох аялалын хүрээнд олдсон юм.
Монгол оронд 1960-аад оны үед их бүтээн байгуулалт өрнөж, бүгд л бүтээн байгуулалтын төлөө хөдөлмөрлөж байсан түүхийг олонтаа сонссон. Харин ардчилалын он жилүүдэд мэндэлж, аж үйлдвэржиж эхэлж байгаа хот сууринд амьдарч үзээгүй надад их бүтээн байгуулалтын ажил өрнөж буй “Оюу толгой” төслийн сайтын талбай үнэхээр төсөөлж байгаагүй орчин байлаа. Ийнхүү оршилтойгоор Оюутолгойн бүтээн байгуулалт, хөдөлмөрийн орчин, цаашдын хөгжлийн талаар өөрт бий болсон дүгнэлтүүдээ сийрүүллээ.
2012.01.24 – ны байдлаар Оюутолгой төслийн сайт дээр 11113 хүн ажиллаж байгаагийн 6826 нь Монголчууд, Барууны орны 772, Хятад иргэн 3515 ажээ. Оюутолгой төслийн хүрээнд Үндэсний 25 компани, Гадаадын 28 компанийн ажилтан, албан хаагчид ажиллаж байгаа юм байна. 1997 оны 4 сараас 6 гэртэй эхэлсэн Оюутолгой төслийн анхны хайгуул өдгөө тухайн талбайдаа хөдөөд орших томоохон үйлчилгээний газар төдийгүй дэлхийн жишигт нийцэхүйц үйлдвэржилт явагдаж байна. Анхны бүтээгдэхүүн 2013.02 сард гарах бол Оюутолгойн үйлдвэр 2021 онд бүрэн эхээрээ ажиллаж эхлэх ажээ. Мөн Оюутолгойн орд ойролцоогоор 100 жилийн нөөцтэй болохыг Оюутолгой төслийн дэд ерөнхийлөгч C.Санждорж өгүүлсэн юм.  
Эх орны хөгжлийн томоохон бүтээн байгуулалт ийнхүү өмнийн цэнхэр говьд өрнөж ойролцоо орших Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай сумдыг эх орны жишиг сум болгон хөгжүүлэхээр зорьж байгаа тухай төслийн сайт дээр ажиллаж байгаа ажилчид өгүүлж байлаа. Хэдий эх орны баялагийг ухаж төнхөж, гадаадын ажилчдыг ажиллуулж байна гэх зэргээр олны шүүмжлэлийг дагуулж байгаа ч яг төслийн талбай дээр очоод үзснийхээ хувьд “Оюутолгой” төслөөс бидэнд төдийгүй тухайн нутаг дэвсгэр дээр амьдарч буй иргэдийн ажил амьдралдаа тусгах, үлгэрлэхүйц зүйлс олон байгаа нь харагдлаа.
Үүнд
-          Оюутолгой төслийн үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа дүрэм, журам ажлын байранд ажилчдын баримтлах дүрэм журам. Жишээ нь ажлын өрөө, ариун цэврийн өрөөнд архи согтууруулах ундааг хэрэглэхгүй байх, хэрэглэсэн тохиолдолд авах арга хэмжээнүүдийг дурдсан байв.
-          Үйлдвэрийн бүтээн байгуулалтаас гарч буй болон хоол унднаас гарч буй хог хаягдлыг төрөлжүүлэн савлаж, дахин боловсруулах үйлдвэрт өгч бүтээгдэхүүн болгон гаргадаг.
-          Хоолны газар, ажилчдын ажлын өрөө зэрэг нь хэдий нь сүүлийн үеийн техник технологиор хангагдсан, хотын соёлыг хөдөөд жинхэнэ утгаар түгээсэн зэргийг дурдаж болно.
Ер нь дүгнээд үзэхэд бид аливаа зүйлийг хараагүй байж харсан юм шиг өнгөц дүгнэж, сайн муугаар хэлэхээс илүүтэйгээр сайн талаас нь харж, түүнд гарах гарц байгааг тодорхойлох хэрэгтэй санагдсан. Шүүмжлэх бол хамгийн амархан. Харин аливаа зүйлийг тэгээс эхэлнэ гэдэг хамгийн хэцүү. Оюутолгой төслийн үйл явц яг л ийм зарчмаар бүх зүйл эхнээсээ эхэлж байгаа. Хөдөө орон нутгийг зорих хүмүүсийн тоо цөөрсөн өнөө үед эх орны өмнөд хязгаарт ийнхүү бүтээн байгуулалт өрнөж, хөдөө лүү гэх нэгэн чиглэлийг нэмж байгаа гэдэг талаас нь аваад үзсэн ч бид залуу хүнийхээ хувьд энэхүү төслийг сайн талаас харж, оюун ухаан, хүч хөдөлмөрөө тодорхой хэмжээгээр зарцуулах хэрэгтэй байгааг сануулж байгаа юм. Ийнхүү хүч хөдөлмөр, цаг заваа зарцуулахын тулд залуус бид мэргэжилээ болон дэлхий дахины нийтлэг хэлийг сайн эзэмшсэн байх ёстой. Ингэснээр бид гадаадын ажилчдын хийж чадаж байгаа зүйлийг хийж гүйцэтгэж байгаа зүйлсийг хийж чадна гэсэн үг. Энэ нь нэг талаараа гадаад ажилчид ажилууллаа гэх хардлага, сэрдлэгэ багасах нөхцлийг бүрдүүлэх юм.
 Ажилчдын ажлын өрөөгөөр хальт ороод харахад бүх ажилчдын ажлын төлөвлөгөө англиар бичигдсэн, гадаад ажилчидтай ямар ч асуудалгүй ойлголцож зэрэг нь Монголчууд маань ийнхүү дэлхий дахинтай хөл нийлүүлэн алхаж байна гэсэн бахархах сэтгэлийг төрүүлж байлаа. Тиймээс Оюутолгойн төслийн бүтээн байгуулалт ярьж төлөвлөж байгаа шигээ явах юм бол цөөнгүй жилийн дараах ирээдүй Оюутолгой бүсийн сумд хотын хэмжээнд хөгжил дэвшилд хүрсэн төдийгүй Монголчууд бидэнд олон боломжийг өгөх төлөвлөгөөндөө хүрнэ гэдэгт итгэл төгс байна. Тиймээс иргэд маань ийнхүү хөгжлийн тодорхой түлхүүр болсон үйлдвэр аж ахуй нэгжүүдийн талаар зөв ойлголттой байж, дэмжиж ажиллах нь бидний хариуцлага болохыг нэхэн сануулах юун.
                                                       
    Ийнхүү Оюутолгойн төслийн үйл ажиллагаатай танилцах боломж олгосон Зоригсан, Оюутолгой компанидаа баярлалаа. Бүтээн байгуулалтын багахан хэсгийн зургийг http://www.facebook.com/media/set/?set=a.357950570899211.97575.100000528142578&type=1 холбоосоор үзнэүү?


засварлах
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2012-1-30 -
Бичсэн: Зочин IP: 202.55.191.57 Монгол
Goyo niitlel boljee, Nyamkaa.
Sain bichsen bna.
. Шууд холбоос . Засах . Устгах

2012-1-30 - Za tegeheer
Бичсэн: Hen negen (зочин) IP: 202.55.186.20 Монгол
Oyu tolgoi tusul sanasnaas hangaltgui sanagdsan ba C.Санждорж dargiin helsneer uhah zuilee avaad hot baiguulahgui tatvaraa ugnu gesniig hen buhen medeh baih. Mun haiguuliin bag olsnii daraa buh zuiliig teges ehleegui hudaldsan gedgiig sain unshij harj oilgoson n zuw baih... Tegeed undur hugjiltei orond ajillaj baisnii huvid ene bol Mongoldoo agua ch tend bol amidraliin hevshil bolson met sanagddag... Saihan niitlel bichsen bna amjilt husie chamd

Comments