Шүхэр

2011-8-2
Бороо шиврэн, ширүүсэн орлоо. Их хотын гудмаар зөрөлдөх хүмүүс гартаа шүхэр барин шиврэн, ширүүсэн буй бороог халхлан хурдлан алхлана. Хайрын хотоор аялж буй залуусын хувьд энэ мөч магадгүй их үнэтэй байхад, шүхэргүй гарч ирсэн хүмүүст бороо хурдан зогсоосой гэх бодол нууцханаа хадгалаастай. Шүхэр барьсан хүмүүс зөрөхөд шүхрүүд хоорондоо харшилдана. Шүхэртэй хүмүүс л бороонд бага норно. Харин шүхэр бариагүй хүмүүс бороонд шалав норно. Өнгө, өнгийн шүхэр эгээ л дэлбээлж байгаа цэцэг адил. Хурдан удаан алхлах хүмүүс шүхэрний тухай биш бороонд шүхэр халхладаг гэдэгт итгэн алхна. Бороо ширүүсэн зүсэрч бороо сөрөн алхалж буй хүмүүсийг шүхэр халхлахаа болилоо. Бурхан минь бороо зогсоорой гэж хүмүүс шивнэнэ.
Тэнгэрээс шүрших борооноос шүхэр биднийг ийнхүү их, бага хэмжээгээр халхалдаг. Эрээн бараан алагласан хүний энэхэн хорвоод бороонд норохоос шүхэр халхалдаг шиг бидний амьдралд биднийг халхалдаг зүйл олон аж. Ээж нь хүүхдээ буруудахаас, эхнэр нь нөхрөө муулахаас, багш нь шавийгаа буруутгахаас, найзыгаа доромжлохоос, төрөл, садан, танил нөхдөө, настнаа үгүйсгэхээс халхалдаг байх юм. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэж ардын үгийн үнэнээр хайрыгаа халхалж, хайраа хүндэтгэж, хайраа дэлбээлүүлж явах нь зөв замаар явж байгаагийн шинж гэлтэй.

Comments