Би явсаар л...

2010-10-26
“Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ.”хэмээн залуус дуулж байна. Энэ цагийн бүтээн байгуулагчид, ирээдүй цагийн эмээ өвөө нар болсон бидний үеийн залуусын цөөнгүй хувь нь амьдралын мөн чанарыг таниж мэдэх гээд завгүй гүйж байна. Тэд маань зорилгодоо хүрэх их тэмүүлэлтэй, итгэл найдвартай байгаа. Сурч мэдэх их үйлсэд эрдмийн жолоо сунган буй тэдэнд өрөөл бусдыг хайрлах, орчин тойрноо хамгаалах, хариуцлага хүлээх өндөр чадвар бий.
Харин нийгмийн харилцаанд оролцогчдын дунд бусдын хийснийг буруушааж, болохгүй байна, бүтэхгүй байна гэж өдөр хоногийг өнгөрөөгчид байх аж. Тэд өнөөдөр маргаашийг аргацаах, өөрийн хүчээр амжилтанд хүрэхээс айдаг, ажиллахаас залхуурдаг.
Ийнхүү эсрэг, тэсрэгийн туйл болсон хүний нийгэмд шилдэг нь, шинийг эрэлхийлэгч нь байхыг зорьж явна. Германы сонгодог философич Фейарбах “Хүсэл дууссан газар хүн өөрөө дуусдаг.”хэмээн өгүүлжээ. Энэ ч үүднээс хүн шиг хүн байхын төлөө өнөөдөр би бэлтгэгдэж байна. Сэтгэл гэгч нарийн утсыг олж төрсөн хүн төрөлхтний ухамсарт зан үйлд мэргэжлийн төвшинд дүн шинжилгээ хийх, хүүхдийн хөгжилд сурган хүмүүжүүлэгчдийн үүрэг оролцоо, тэдний гүйцэтгэх өргөн цар хүрээ бүхий хариуцлагыг нийгэм олон нийтэд таниулах их эрдмийн хүн болохыг зорин явсаар байна. Явахдаа ёс суртахууны өндөр хүмүүжил, энэ улсынхаа хуулийг дээдэлсэн хүмүүнлэг иргэн байхыг хичээж байна.
Цаг хугацаа бүхнийг харуулна гэх ойлголт нийгмийн тогтсон хандлага болжээ. Харин би хүн юу тарьснаа л хураана гэдгийг эрхэмлэн би бүхнийг харуулна хэмээн урагш тэмүүлж явна. Иймээс би эрдмийг эрхэмлэгч, сайнд тэмүүлэгч, сар наранд гандаж, бас ихэнхдээ гялалзаж явна.
Сэтгэгдлүүд

2010-10-26 - WOW
Бичсэн: Tamirka IP: 203.169.53.90 Монгол
тэврэлт
алга ташилт
yoo yaasan goyo goyo yegeer ilerhiilee we... gehde uuchlaarai, minii bdoloor Tsag hugatsaa bygdiig haruulna gedeg ygiig nyatsaah hereggyi yum shigee, uchir ni tarisan zyilsee huraahad hyrtel tsaghugatsaa shaardagddag uchraas... gehdee chinii gyn gynzgii phylosopy-g oilgoson... goyo bna
AMJILT
. Шууд холбоос . Засах . Устгах

2010-10-26 - harin tmee
Бичсэн: Nyamsuren IP: 202.131.227.149 Монгол
гоё шүү minii yortontsoor ayalsand bayarlalaa tsaashid iluu olon zuil tawih bolnoo amjilt husye алга ташилт
. Шууд холбоос . Засах . Устгах

Comments